СЭЛЭНГЭ: Нийт сонгогчийн 60 гаруй хувь нь саналаа өгөөд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОНГУУЛЬ 2024
Сүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал
хураалт оройн 20.50 минутын байдлаар Сэлэнгэ аймагт 60.1 гаруй хувь нь саналаа
өгөөд байна.
Сэлэнгэ
аймгийн хувьд 71231 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаагаас 40 гаруй
мянган сонгогч саналаа өгөөд байна.
Аймгийн
хэмжээнд 62 хэсгийн хороонд 556 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг
зохион байгуулахад оролцож байна.
Одоогоор
ямар нэгэн зөрчил гараагүй, санал хураалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.