ЗАВХАН: Нийт сонгогчийн 68.3 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-28 19:53:26

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 20.00 цагийн байдлаар нийт сонгогчийн 68.3 хувь буюу 31803 сонгогч саналаа өгчээ.


Баруун бүс буюу 2-р тойргийн санал өгөх нэрсийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдын 66.2 хувь буюу 127078 сонгогч саналаа өгчээ.


Завхан аймгийн  хэмжээнд 24 суманд 112 хэсгийн хороонд 48172 сонгогч санал өгнө.


УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг Завхан аймагт зохион байгуулахад аймаг, сумын Сонгуулийн хороо, хэсгийн хороо, мэдээлэл технологийн баг, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан болон Цагдаагийн байгууллагын алба хаагч гээд 1500 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.


Завхан аймгийн хувьд УИХ-ын 2 дугаар тойрогт хамрагдаж байгаа бөгөөд энэ нь Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгийг хамарсан 10 мандаттай томсгосон тойрог юм. 

相关新闻