Сайн дурын нийгмийн даатгалд 80247 иргэн хамрагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан 909 189 даатгуулагч байна.
Түүний 828 942 албан
журмаар даатгуулагч, харин 80247 сайн дурын даатгуулагч юм гэж Үндэсний
статистикийн хорооноос мэдээллээ.