ӨНӨӨДӨР: Ес дэх удаагийн УИХ-ын анхдугаар чуулган нээгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны
долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 2-ны мягмар гарагт болох зарим
үйл явдлын тойм:
10:00 цагт: Төрийн ордонд:
Ес дэх удаагийн УИХ-ын анхдугаар чуулганы нээлтийн хуралдаан болно.
-Монголын Хэвлэлийн
Хүрээлэнгийн мэдээллийн төвд:” Иргэний нийгмийн байгууллагад зориулсан хэвлэл
мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” сургалт уулзалт болно.
11:00 цагт: Нээлттэй Нийгэм Форумд: “Шударга сонгуулийн төлөө”
иргэний нийгмийн сүлжээнээс УИХ-ын сонгуулийн үр дүнгийн мониторинг танилцуулж
мэдээлнэ.
12:00 цагт: Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг
өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно. Нээлтэд Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. Үзэсгэлэн 7-р сарын 3-наас олон нийтэд
дэлгэгдэнэ. Утас: 9905-1914.
12:00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд:
АН-ын дарга Л.Гантөмөр огцорч буй талаар мэдээлнэ. Ингэснээр АН-ын даргын
сунгаа эхэлж байгаа талаар Үндэсний жигүүрээс мэдээлэл хийнэ.
Спорт:
-Хөвсгөл аймагт “Хөвсгөл
Опен” шатрын олон улсын тэмцээн 7-р сарын 1-5-нд болж байна.
-Нийслэлд хөл бөмбөгийн
өсвөр насны УАШТ болж байна.
-Д.Сүхбаатарын талбайд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ОУХМ Д.Банди багшийн санаачилсан Бага насны боксчдын УАШТ-ийг “Олимпын гараа-2024” уриан дор зохион байгуулж байна.