БАЯНХОНГОР: Эхийн гол орчмоор 35 градус хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-02 09:20:48

Баянхонгор, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийг дуусталх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг аймгийн УЦУОША-наас ирүүллээ. 

 

Долоодугаар сарын 3-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар, 4, 5-нд нийт нутгаар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бол бусад хугацаанд баруунаас секундэд 5-10 м/с байна. 


Агаарын температур, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, хээр талын нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, говийн нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө +24...+26 градус, өдөртөө +30...+35 градус дулаан байна.

相关新闻