БАЯНХОНГОР: Салхи 20 м/с хүрч, шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-06 14:55:19

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт нийт нутгаар салхи шуургатай, сэрүүвтэр байхыг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.


Өнөөдөр хангайн уулархаг нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орж, сапхи Алтайн салбар уулс, говийн нутгаар 12-16м/с, зарим үед 18-20м/с хүрч ширүүсч явган шуурга шуурна.


Агаарын температур энэ сарын 8-ны өдрийг хүртэл эрс сэрүүсч хангайн уулархаг нутгаар шөнөдөө -9 -14 градус хүйтэн, өдөртөө 0 +5 дулаан, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө -4 -9 градус хүйтэн, өдөрөө +3 +8 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +9 +14 градус дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө 0 +5 градус, өдөртөө +13 +18 градус дулаан байна. 9-нөөс бага зэрэг дулаарна.


Энэ сарын дундаж агаарын температур Баянхонгорын хойд хэсгээр +2 +8 градус, өмнөд хэсгээр +12 +18 градус дулаан байх төлөвтэй байна.

相关新闻