Орос Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 100 рубль байх нь
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГОросын Төрийн дум тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 100 рублиэс доошгүй тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна.
Ингээд хэрвээ ажлын 5 өдрийн 40 цагийг бүрэн дүүрэн тооцвол нэг сарын хөдөлмөрийн хөлс 17,6 мянган рубль (280 ам.долл. ) болох аж. Одоо тус улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 7,5 мянган (120ам.долл.)рубль байгаа юм.
Түүнээс гадна Төрийн думаар хэлэлцүүлэх энэхүү төсөлд нутаг дэвсгэрийн, салбарын болоод мэргэжлийн тодотголтой коэффициентыг хөндөхгүй, өөрөөр хэлбэл цагт 100 рублиэр тогтоох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ үүн дээр нэмэгдэж олгогдох юм байна.
Мөн ажил олгогчид нь жил бүр цалингийн доод хэмжээг тухайн үеийн мөнгөний ханшны прогнозын түвшнээс доошгүй нэмэгдүлж байх үүрэгтэй болохыг уг баримт бичигт оруулжээ.
Москва хот. А.Огторгуймаа