Зам тээврийн салбарынхан энэ оны эхний хагас жилд 62 сая тонн ачаа тээвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Манай улсын зам тээврийн салбар энэ оны эхний хагас жилд 62 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэ нь 2022
оны бүтэн жилийн ачаа тээврийн
хэмжээнээс даваад байгаа бөгөөд оны эцсийн гүйцэтгэлээр 120.5 сая тонн ачаа тээвэрлэхийг зорьж байгаа
билээ.
Бүх төрлийн
тээврээр өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 107 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоосоо 76.6
хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Авто тээврийн салбар дэлхийн 15 улстай хэлэлцээр байгуулаад байна. Авто тээврийн
ачаа тээвэрлэлт 2023 онд 71
сая тонн болж 2.1 дахин өссөн бол энэ
оны эхний хагас жилд гэхэд 41 сая тонн ачаа тээвэрлээд байна. Энэ нь 2021 онд тээвэрлэсэн ачааны хэмжээнээс 2.3, 2022 оны үзүүлэлтээс 1.3 дахин нэмэгджээ.
Түүнчлэн төмөр
замаар 2023 онд 36.1 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оныхоос
30.3 хувиар өссөн түүхэн дээд
үзүүлэлт байв. Энэ оны эхний хагас жилд 21 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар өсжээ.
ЗТХЯ орон нутгийн
нислэгийг 2023 онд сэргээж, нислэгийн
чиглэлийг олшруулснаар агаарын
тээврээр 1.7 сая хүн зорчсон нь
өмнөх оныхоос 82 хувиар нэмэгдэв.
Энэ оны эхний хагас жилд 930 мянган зорчигч тээвэрлээд байгаа нь 2022 оны бүтэн жилийн үзүүлэлттэй тэнцэж байгааг ЗТХЯ
мэдээллээ.
Цаашид 2.2 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөн бүх төрлийн тээвэрийн өсөлтийг үргэлжлүүлж, орлогыг 8.3 их наяд төгрөгт хүргэхээр зорьж байна. Одоогоор 21 аймаг, 104 сум хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдсон бол ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 7 боомт хатуу хучилттай замтай болоод байна.