ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны долоодугаар сарын 4
/МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 4-ний пүрэв гарагт болох зарим үйл
явдлын тойм:
09:00 цагт: Жендэрийн Үндэсний хороо Засгийн газар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, квотын талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9988-5696.
09:00-11:00 цагт: ГХЯ-нд: Төрийн албаны өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос Монгол дахь олон улсын
байгууллагуудын суурин төлөөлөгч, Элчин сайд нартай уулзалт зохион байгуулна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын
ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын
зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна.
09:30-11:00 цагт: Монголын Гэр бүлийн сайн
сайхны нийгэмлэгээс “Peace tower”-т Хүүхэд, залуучуудад зориулсан Бэлгийн
боловсролын төвийг нээнэ.
Утас
нь: 8802-0284.
10:00 цагт: Элсэлтийн шалгалт улс орон даяар түүх, англи хэлний хичээлийн шалгалтаар эхэлнэ.
10:00 цагт: ХААИС-д: “Нүүрсний уурхайн хаягдал чулуулгаас хөрс сайжруулах экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн боловсруулалт" Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан төслийн уулзалттай. Утас: 8802-3300.
11:00
цагт: 21-р сургуульд: Боловсролын үнэлгээний төв элсэлтийн шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 8976-0092.
13:00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: “The Night with us" тоглолтын талаар “Камертон”, “Номин талст”, “Никитон”, “Хар сарнай” хамтлагийнхан мэдээлэл хийнэ. Утас: 8802-6864.
Спорт:
-Хөвсгөл аймагт “Хөвсгөл Опен” шатрын олон улсын тэмцээн
7-р сарын 1-5-нд болж байна.
-Нийслэлд хөл бөмбөгийн өсвөр насны УАШТ-ний шигшээ тоглолтуууд болно.
-Д.Сүхбаатарын талбайд: Бага насны боксчдын УАШТ “Олимпын гараа-2024” уриан дор болж байна.