БАЯНХОНГОР: 700 гаруй шалгуулагч ЭЕШ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-04 12:03:14

Баянхонгор, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн хэмжээнд 780 сурагч ЕБС-ийг төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна. Сурагчид монгол хэл, математик, физик, хими, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал гэсэн 10 хичээлийн шалгалт өгөх бөгөөд давхардсан тоогоор 2000 шахам шалгуулагч өрсөлдөнө.


Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг Баянхонгор аймгийн ууган сургууль болох Номун далай цогцолбор сургуульд зохион байгуулж байна. Өнөөдөр түүх, англи хэлний шалгалтыг авсан бол

-долоодугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгэм судлал,

-долоодугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл

-долоодугаар сарын 7-нд физик, монгол хэлний шалгалтыг тус тус авах юм. 


Сонирхуулахад, Өнгөрсөн онд Боловсрол сургалтын байгууллагын гүйцэтгэлийн ерөнхий дүнгээр Баянхонгор аймаг нэгдүгээрт, Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний ерөнхий дүнгээр гуравдугаарт, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 10 дугаарт тус тус эрэмбэлэгджээ.

相关新闻