Үндэсний их баяр наадмын өдрүүдээр автобус 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн долоон чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.
Тодруулбал, долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд дараах долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр 07:20-21:00 цагийн хооронд үйлчлэх юм.
Үүнд:
БЭ:1 “Мишээл сити - Төв цэнгэлдэх хүрээлэн”
БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв - Төв цэнгэлдэх
хүрээлэн”
БЭ:3 “Нарантуул худалдааны төв -Төв цэнгэлдэх
хүрээлэн”
БЭ:4 “Вокзалын 1000 машины зогсоол - Төв цэнгэлдэх
хүрээлэн”
БЭ:5 “Давааны зөрлөг - Хүй 7 худаг
Хүй7:1 “Төв цэнгэлдэх хүрээлэн - Хүй 7 худаг”
Хүй7:2 “МУБИС - Хүй 7 худаг”