БАЯНХОНГОР: Хурдан морийг наймаас дээш настай хүүхэд унана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-05 10:08:46

Баянхонгор, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын бурхны шашны гурван зулын нэг Ламын гэгээнтний анхдугаар дүр, Эрдэнэбандида хутагт, Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой энэ онд тохиож буй.


Ойг зохион байгуулах ажлын хүрээнд Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд Бат оршил өргөх ёслол, шашин соёлын наадам - Хангайн бүсийн хурдыг Баянхонгор суманд долоодугаар сарын 26-28-нд зохион байгуулахаар товложээ. 


Үйл ажиллагаатай холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага стандартыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 


Хурдан морины уралдааны бүртгэл долоодугаар сарын 24, 25-нд 09:00-21:00 цагийн хооронд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт болно. 


Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ, 

- Хүүхдийн төрсний гэрчилгээ 

- Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас 

- Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх

- Уралдаанч хүүхдийн карт

- Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх 

- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт

- Гурвалсан гэрээ 

- Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй юм. 

相关新闻