Гарал үүсэл нь тодорхой малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-07 09:40:33

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Усны нөөц, экосистемийн үйлчилгээг тэтгэх зорилгоор татмын ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, хатаж ширгэх эрсдэлд өртсөн булгийн эхийг хамгаалж байна.


Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хэрлэн гол дагуух татмын ойн нөхөн сэргээлт хийхээр 2 га талбайг хашаалж хамгаалснаар нэг жилийн дотор өвсний ургац сайжирч, тариалсан мод нахиалжээ. Дорнод аймагт өнгөрсөн онд хашаалж хамгаалсан Шанагийн булгийн ундарга сэргэсэн байна.


Малчдын уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон, гарал үүсэл тодорхой малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, малчдын чадавхыг бэхжүүлэхээр АДАПТ төсөл хэрэгжүүлж байгаа.

Тус аймгийн Баянтүмэн сумын 30 гаруй өрхийн малчид хамтран “Дунгийн салхи” хоршоог 2022 онд байгуулсан бөгөөд гишүүдийн 70 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг.

Хоршооны гишүүд цагаан идээ, борц үйлдвэрлэн, цайны газар ажиллуулж өрхийн үйлдвэрлэл, орлогыг нэмэхэд анхаарч байгаа.

Төслөөс хоршоонд зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд дэмжин хөргүүртэй чингэлэг өгсөн юм. Мөн малчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан багийн түвшинд бага оврын өвс, тэжээлийн агуулахыг Булган суманд барьжээ.

“Баян эрхтийн бүрд” малчдын бүлэг нь хэрэгцээндээ зориулан ногоон тэжээл тариалж, энэ агуулахдаа хадгалдаг аж. 

相关新闻