Ажлын байран дээр архи ууж, зодолджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн музейд танхайн хэрэг гарав.
Өнгөрсөн ням гарагийн шөнө тус музейн манаач К. танил залуу уг музейн байр дотор байр байрладаг аймгийн архивын ажилтан Х, мөн түүний танил Д. нартайгаа ажлын байран дээр үүр цайтал архидаж, хэрүүл маргаан гаргаж улмаар зодоон үүсчээ. Ингэхдээ зэвсэг хэрэглэхийг завдсан нь хяналтын камер, бусад эд мөрийн баримтаар нотлогдсон байна. Үүний улмаас нэг нь тархиндаа гэмтэл авч, байгууллагын зарим эд хогшил эвдэржээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Ш.Айзаря