ӨНӨӨДӨР: Банк, санхүүгийн салбарын бэлгэдэл хөшөөний нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-16 07:55:47

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 16-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Манай улсад ирээд буй Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс залуучуудын төлөөлөлтэй уулзана.

11.40 цагт: Банк, санхүүгийн салбарын бэлгэдэл Бухын хөшөөний нээлт болно. Байршил: Цаг уур, орчны шинжилгээний газар болон Монголбанкны уулзварын урд 40, 41 дүгээр байрны дунд.

Соёл урлаг:

-Үндэсний Урлагийн Их театрын уран бүтээлчдийн "Land of the Sky" үндэсний урлагийн тоглолт болно.

-“Цагаан лавай” чуулгын "NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт УБТЗ "Ган зам" паласын тайзнаа болно.

-“Богд хаан”-ы музейд Сахиус догшдын бүжиглэл: Хорин нэгэн Дара эхийн чуулганүзэсгэлэн долоодугаар сарын 17 хүртэл гарч байна. 

Орон нутагт:

-Архангай аймгийн АРА комплекст “Хүннү хаан” энтертайнмент шоу тоглолт толилуулна.

-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 100 жилийн ой болж байна. 

相关新闻