Жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Гурав дахь удаагаа болж буй энэ тэмцээнд Зүүн Азийн бүс нутагт харьяалалтай долоон орны 170 гаруй тамирчин өрсөлдөж байна. Тодруулбал, Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Хонконг, Макаогийн баг тамирчид оролцож байгаа юм.
Манай улс анх удаа зохион байгуулж байгаа буй уг тэмцээний насанд хүрэгчдийн ангилал эмэгтэйчүүдийн 45, 48, 52, 57, 63, 70, эрэгтэйчүүдийн 56, 62, 69, 77, 85, 94 кг-ын жинд болж байна.
Энэ удаагийн тэмцээнээс 2025 оны наймдугаар сард БНХАУ-ын Чендү хотноо
болох Дэлхийн спортын наадамд оролцох эрхийн оноо олгоно. Тэмцээн гурван өдөр
үргэлжлэх юм.