Улсын хэмжээнд инфляц 5.1 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээлснээр улсын хэмжээнд инфляц 5.1 хувьтай гарчээ.
Монгол Улсын нийгэм, эдийн
засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтээр хэрэглээний бараа, үйлчилгээний
үнэ 2024 оны 6 дугаар сард улсын хэмжээнд:
- өмнөх оны мөн үеийнхээс 5.1
хувь,
- өмнөх оны эцсийнхээс 4.3 хувь,
- өмнөх сарынхаас 0.3 хувиар тус тус өссөн байна.
Энэ оны зургаадугаар сард
өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- хүнсний барааны бүлгиййн
үнэ 4.8 хувиар,
- Хүнсний бус барааны
бүлгийн үнэ 5.2 хувиар,
- барааны бүлгийн үнэ 4.6
хувиар,
- Үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувиар өсжээ.