Америк доллартой харьцах сарын дундаж ханш 3381.11 төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-07-20 14:59:57

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны 6 дугаар сард 3381.11 төгрөг байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 57.16 төгрөгөөр, өмнөх сарынхаас 0.09 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм.


Мөн евротой төгрөгийн  харьцах сарын дундаж ханш 3640.02 төгрөг байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 87.65 төгрөгөөр, өмнөх сарынхаас 12.40 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм.


ОХУ-ын рубльтэй төгрөгийн харьцах сарын дундаж ханш 38.50 төгрөг байна. Энэ 2023 оны мөн үеийнхээс 2.56 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 1.31 төгрөгөөр суларсан үзүүлэлт болов.


БНХАУ-ын юаньтай төгрөгийн харьцах сарын дундаж ханш 466.05 төгрөг байна. Энэ 2023 оны мөн үеийнхээс 13.78 төгрөгөөр, өмнөх сарынхаас 1.34 төгрөгөөр чангарсан үзүүлэлт аж.

相关新闻