БУЛГАН: "Алтаргана-2024" олон улсын наадмын талбайн зохион байгуулалт
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/ "Алтаргана-2024" олон улсын XV их наадмын худалдаа үйлчилгээ, сур харваан талбай, төв цэнгэлдэх хүрээлэн орчмын зураглал гарсан байна.
Мөн наадмаар "Байгальд ээлтэй цэвэрхэн наадацгаая" уриатай төрөлжсөн хогийн савууд байршуулах бөгөөд ус ундааны хуванцар саваа тушааж урамшуулал авах боломжтой ажээ.
Хуванцар авах цэгт: 10 ширхэг ус, ундааны хуванцар сав тушаан өөрийн савыг усаар дүүргүүлэх, 40 ширхэг ус, ундааны хуванцар сав тушаан зайрмаг авах купон авах юм.