Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 35-аас доош насныхан холбогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-11 14:01:34
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 2013 онд хоёр, 2015 онд нэг, 2016 оны эхний есөн сарын байдлаар нэг бүртгэгдсэн гэж Прокурорын газраас мэдээллээ.

Гэмт хэрэгт холбогдсон иргэд бусдыг даган дуурайсан, уруу татсан, сонирхож үзсэн гэх зэрэг шалтгааныг хэлж байжээ.  Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага өндөр байдаг тул иргэд болгоомжтой байх хэрэгтэй хэмээн Прокурорын газраас анхаарууллаа. Ялангуяа санамсаргүй, болгоомжгүйгээсээ болж мансууруулах төрлийн ургамал олж авсан тохиолдолд ч хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг онцолж байлаа. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 192 дугаар зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах үйлдлийг гэмт хэрэгт тооцож 19 сая 200 мянгаас 28 сая 800 мянган төгрөг хүртэл торгох, 3-6 сараар баривчлах эсвэл 15 жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулдаг ажээ. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн 35-аас доош насныхан холбогдож байгааг хуулийн байгууллагынхан  хэлж байна.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻