“Парис-2024” Олимпын Монголын баг, тамирчдын өнөөдрийн тэмцээн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар,
2024 оны долоодугаар сарын 28
/МОНЦАМЭ/. Парис хотноо болж буй зуны XXXIII Олимпын өнөөдрийн буюу долоодугаар сарын 28-нд болох
Монголын баг, тамирчдын тэмцээний хуваарийг хүргэж байна.
Жүдо бөхийн
эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд
Ё.Басхүү нар барилдана.
Боксын төрөлд
эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд М.Энхжаргал, мөн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд
Л.Есүгэн нар өрсөлдөнө.
Буудлагын төрөлд
эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 м-ийн буудлагад Н.Баяраа, эмэгтэйчүүдийн хийн
урт бууны мөн 10 м-ийн буудлагад О.Есүгэн, эрэгтэй хийн, урт бууны 10 м-т
Э.Даваахүү нар өрсөлдөнө.
Усан сэлэлтийн эмэгтэйчүүдийн 200 м-ийн зайд Б.Энххүслэн
тус тус өрсөлдөнө.
Волейбол /эмэгтэй/ Польш-Япон
Сагсан бөмбөг /эрэгтэй/ Серби-АНУ-ын багуудын тоглолт болно.