Хилийн чанад дахь монголчууд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-28 12:54:14

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” ирэх 7 хоногт Улаанбаатар хотноо болох гэж байна. Чуулга уулзалтыг ГХЯ, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ хамтран зохион байгуулж ирсэн юм.

Энэ удаагийн чуулга уулзалтаар гадаад дахь монголчуудын гэр бүл, залуучуудын нийгмийн асуудал, монгол бахархал, өв соёл, эх орноо сурталчлах, эх хэл, түүх, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацын талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргахаар болжээ.


Чуулга уулзалтын үеэр “Mongolian Diaspora festival 2024" болох талаар зохион байгуулагч нар мэдээллээ. Фестиваль нь гадаадад сурч, амьдарч буй оюутан залуучууд хоорондоо танилцан ойртох, харилцаа холбоо тогтоох боломжийг олгох аж. Тодруулбал, “Mongolian Diaspora festival 2024"-иар доорх урлаг соёл, спортын үйл ажиллагаа болох нь. Үүнд:

  • Хурд хамтлагийн тоглолт,
  • Уухай хамтлаг”-ийн тусгай тоглолт,
  • Үндэсний урлаг, соёлын тоглолт зэрэг олон үйл ажиллагаа нэг дор болох юм.

Энэ үеэр үндэсний үйлдвэрлэгчид болон төрийн болон ТББ-ууд яармаг худалдааны асар нээж фестивалийн турш үйлчилж, бэлэг дурсгал, ноос, ноолууран бүтээгдэхүүн, боловсролын тэтгэлэг, зууч, олон улсын нислэг, ачаа тээвэр, карго үйлчилгээгээ танилцуулах юм.

相关新闻