Ё.Басхүү 7 дугаар байраар тэмцээнээ дуусгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2024-07-28 21:07:58

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Парис-2024” Олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн аварга Ё.Басхүү дагах барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт Францын Валид Хьяртай барилдлаа.


Хоёр бөх нэмэлт цаг сунгаж барилдахад нутгийн бөх вазари үнэлгээгээр ялж, Ё.Басхүү ялагдсанаар долоодугаар байраар тэмцээнээ дуусгав.


Манай тамирчин эхний барилдаанаа шигшээ 16 шатанд Европын аварга Украины 27 настай Богдан Иадовтой барилдсан юм. Барилдааны эхний торгууль Ё.Басхүүд ирсэн ч даралт авч цэвэр ялсан. Шөвгийн наймд шалгарсан Ё.Басхүү залуучуудын Дэлхийн аварга, Пан-Америкийн аварга Бразилын 24 настай Виллиан Лиматай барилдав.


Хоёр бөх нэмэлт цаг сунгаж барилдахад Бразилын бөх давуулж шидэн ялснаар Ё.Басхүү Францын Валид Хьяртай дагах барилдаан хийхээр болсон юм. 

相关新闻