ӨНӨӨДӨР: Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-29 06:26:29

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 29-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар эхэлнэ.

10:00 цагт:МРМ Hall(“Монполимет”)-д:“Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөөний олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын II шатанд тэнцсэн шилдэг 36 багийн бүтээлийг танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

10:00 цагт: Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан болно. 

13:00 цагт: “Хангарди” ордонд: “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын талаар мэдээлнэ. Утас 9990-1600.

13:30 цагт: ЭМЯ-нд: Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан вируст гепатитын илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар сургалт зохион байгуулж мэдээлнэ. 

-“Чингис хаан” Үндэсний музейд: "Түүх соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалтын асуудлаар симпозиум"-ыг Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанаас зохион байгуулна. Утас: 9905-1914.

-“Чингис хаан”-ы Үндэсний музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” түүхэн үзэсгэлэн үргэлжлэн гарч, иргэд олон нийт, гадаад, дотоодын жуулчин зочдод үйлчилж байна. 



相关新闻