ӨНӨӨДӨР: Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгийн удирдагчдын уулзалт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-30 06:20:56

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 30-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: ГХЯ-нд: Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоотой хамтран зохион байгуулж буй "Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгийн Удирдагчдын уулзалт" эхэлнэ. Утас: 9900-7969.

-Төрийн ордонд: УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдана.

-Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл үргэлжилж байна. Шалгалт өгөгчдийг www.eec.mn цахим хуудсаар 8-р сарын 10-ны 18:00 цаг хүртэл бүртгэнэ.

-Олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2024” сургууль үргэлжилж байна. Сургууль 8-р сарын 8-нд хаалтаа хийнэ.

-“МРМ Hall” (“Монполимет”)-д:“Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөөний олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын II шатанд тэнцсэн шилдэг 36 багийн бүтээлийг танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн гарч байна. 

-Зүүн Азийн Улаан загалмайн зуслан цугларалт үргэлжилж байна. Цугларалтад Монгол, БНСУ, Япон, БНХАУ, Хонконг, Макаогийн улаан загалмайн 60 гаруй залуучууд оролцож байна.





相关新闻