УБ Сонгодо эмнэлгийн хойд талын авто замыг түр хааж, дулааны шугам шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-30 09:36:48

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын С.Зоригийн гудамж буюу УБ Сонгодо эмнэлгийн хойд талын замыг наймдугаар сарын 1-ний өдрийн 8:00 цагаас 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл хаана.


Зам хааж, дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

相关新闻