Академич А.Мекейн нэрэмжит олимпиад боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМонгол Улсын Ардын багш, Математикийн шинжлэх ухааны доктор, академич А.Мекейн нэрэмжит Математикийн баруун бүсийн олимпиад Өлгий хотод хоёр хоног явагдаж, өчигдөр өндөрлөв.
Баян-Өлгий аймагт хоёр дахь удаагаа зохиогдсон уг уралдааны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга, хурлын дарга нар оролцож гурван сая төгрөгөөр ивээн тэтгэлээ. Уралдаанд баруун таван аймгийн 6-12 дугаар ангийн 150 орчим сурагч, есөн баг оролцож тэргүүн байрыг Увс аймгийн баг, 2 дугаар байрыг Ховд, 3 дугаар байрыг Баян-Өлгийн «Дарын» баг эзэллээ. Түрүүлсэн математикчид улсын уралдаанд оролцохоор боллоо. Мөн энэ үеэр математикийн багш нарын сургалт зохион байгуулагдлаа.
Ш.Айзаря