Ахмад мэргэжилтнүүд Хүнд үйлдвэр хөгжүүлснээр эдийн засаг өснө гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-10-12 15:12:26

Монгол Улсын хөгжлийн гол хөшүүрэг болох хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн анхаарал хэрэгтэй байгааг Хүнд үйлдвэрлэлийн суурийг тавилцсан ахмадууд онцолж байна.  

Монгол Улсад анхны хүнд үйлдвэрийн суурь тавиад 30 жил болсон ч томоохон үйлдвэрүүд аль хэдийнэ хаалгаа барьсан. Манай улс хүнд үйлдвэр байхгүйн улмаас жилд 340 мянган электродыг гадны улсаас импортолдог хэмээн гавьяат зохион бүтээгч, Металл боловсруулах, машин үйлдвэрлэлийн Төмөр зохион бүтээх товчооны ахмад ажилчин Н.Зоригт, Металл боловсруулах, машин үйлдвэрлэлийн Төмөр зохион бүтээх товчооны ахмад ажилчин А.Балжинням нар өнөөдөр энэ талаар сэтгүүлчдэд хандан байр сууриа илэрхийллээ.

Мөн Зах зээлийн нийгэмд шилжсэнээр Монгол Улс томоохон боловсруулах үйлдвэрүүдээ бүгдийг нь хаасан. Одоо Улаанбаатар хотод үлдсэн ганц үйлдвэр нь “Ган хийц” ХХК. Дэлхийн зах зээл дээр боловсруулсан бүтээгдэхүүн түүхий эдээсээ илүү үнэтэй байдаг. Тиймээс түүхий эдээ гадагшаа гаргалгүй боловсруулсан бүтээгдэхүүн гаргаж, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр манай улсын эдийн засаг өснө.Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаад буй нэг асуудал нь боловсон хүчин. Үйлдвэр барья гэхээр мэргэшсэн, залуу ажилчид олдохгүй, тиймээс төр засгаас мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах шаардлагатай” гэлээ. Ахмад мэргэжилтнүүд хүнд үйлдвэр хөгжүүлэхэд өөрсдийн чадлаар тусалж, боловсон хүчин бэлтгэхэд багшлах ч боломжтой гэдгээ илэрхийллээ. 

Н.Туяа

相关新闻