Налайх, Багануур дахь салбар лабораторийн итгэмжлэлийн хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-13 14:23:51

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Итгэмжлэлийн үндэсний төвийн даргын энэ оны наймдугаар сарын 5-ны өдрийн А/222 дугаар тушаалаар MNS ISO/IEC 17025:2018. “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартыг хангасан Нийслэлийн лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээнд Налайх, Багануур дүүрэг дэх салбар лабораторийн итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтыг хавсралтаар нэмж, итгэмжлэлийн хугацааг сунгалаа.


Ингэснээр нийслэл болон салбар лабораториуд итгэмжлэлийн гэрээгээ нэгтгэж, шинээр TL 205 дугаартай сорилтын тэмдэг ашиглахаар боллоо гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.

相关新闻