ОРХОН: Эрдэнэт үйлдвэрийн лабораториудад магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-14 17:46:52
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Үндэсний итгэмжлэлийн төв”-өөс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  лабораториудад магадлан итгэмжлэл хийж байна.

 

Тус үйлдвэрт хими, металл, шатах тослох материал болон түлшний  зэрэг арав гаруй лаборатори байдаг бөгөөд эдгээрт MNS ISO/IEC 17025:2018, MNS ISO/IEC 17020:2015 “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих шаардлага” стандарт, Үндэсний итгэмжлэлийн төвийн бодлогын баримт бичиг, холбогдох итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд үнэлгээ, дүгнэлт хийнэ.

 

Мөн Чанарын хяналтын хэлтэс, Ус хангамжийн цех, Дулааны цахилгаан станц, ХАБЭА-н хэлтсийн лабораторид давтан итгэмжлэлийн үнэлгээ хийх гэнэ.

 

Түүнчлэн  Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн лабораториуд, Механикийн хэлтсийн Техник оношлогооны товчооны үйл ажиллагаанд магадлах үнэлгээ хийж итгэмжлэлийн эрхийг нь  сунгах юм.  

相关新闻