Эмэгтэй волейболчид V-VIII байрын төлөө тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-15 15:54:51

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Волейболын эмэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт болж, хэсгийн тоглолтууд өндөрлөлөө.


Зүүн Азийн бүсэд багтах найман баг оролцсон энэхүү тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөж байгаа юм. Тэд хэсэгтээ Хонконг, БНАСАУ, БНСУ-тай тоглож, тус бүр 1:3-аар дийлдлээ. Ингэснээр V-VIII байрын төлөө тоглохоор болов.


Сонирхуулахад, манай эмэгтэй баг энэхүү тэмцээнд 1998 оноос хойш 10 удаа оролцохдоо нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.                      




















相关新闻