Сурагчид энэ хичээлийн жилд нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-16 09:39:52

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө гэж Боловсролын яамнаас мэдээллээ.


Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, өрхийн санхүүд хүндрэл бага учруулахаар байлгахын тулд бага ангийн сурагчдын формны сонголтод поло цамцыг оруулах асуудлыг тус яамнаас хөндөж буй. Одоогийн байдлаар поло цамцны материал болон дүрэмт хувцасны стандартад өөрчлөлт оруулах асуудлыг судалж байгаа аж.


Боловсролын сайд П.Наранбаяр энэ хүрээнд өмнө нь Оёдлын холбооны төлөөлөлтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн биеийн тамирын хувцасны асуудлаар санал солилцож байв.

相关新闻