ОРХОН: Аймгийн ИТХ-ын Зөвлөл өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны наймдугаар
сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Зөвлөл өвөлжилтийн бэлэн байдал, шилэн
дансны хэрэгжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар хэлэлцэж байна.
Өвөлжилтийн бэлэн байдлыг хотын болон хөдөө аж ахуйн гэсэн хоёр чиглэлд
хувааж төлөвлөдөг. Хотын өвөлжилтийн бэлэн байдалд дулааны цахилгаан станцын нүүрс
татан авалт болон нөөцлөлт, техникийн бүрэн бүтэн байдал, хотын авто замын шинэчлэлт,
замын хайрга, дайрга, давсны нөөц бүрдүүлэлт багтдаг байна.
Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлэн байдалд малчдын хадлан, тэжээлийн бэлтгэл,
ургац хураалт, үр тарианы нөөц бүрдүүлэлт хамаардаг байна.
Эдгээр асуудлын талаар Хотын захирагчийн алба, ХББЗА, Хот тохижуулах газрын
дарга мэдээллээ бэлтгэж Зөвлөлийн гишүүдэд танилцуулах юм.
Хичээлийн шинэ жилтэй холбоотой мэдээллийг Болосрол, шинжлэх ухааны газрын
дарга О.Ариунгэрэлт танилцуулна. Зөвлөл хуралдаж нэгдсэн мэдээллийг үдээс хойш
танилцуулна.