Өнөөдөр: “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Төрийн ордонд үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 23-ны баасан гарагт болох үйл явдлын тойм:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд
Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарын манай улсад хийж буй
төрийн айлчлал үргэлжилнэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор
Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”
Төрийн ордонд үргэлжилнэ.
-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-27-ны өдрүүдэд
хуралдана.
-Орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг,
нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн нарт зориулсан сургалт
9:00 цагт “Holiday Inn Ulaanbaatar”-ын 2 дугаар давхарт Хурлын танхимд эхэлнэ.
Холбогдох утас: 99122141
-Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн
төвөөс Мэдээллийн технолгийн багийн ахлагч нарт энэ сарын 22, 23-ны өдөр
танхимын, 25-ны өдрөөс багийн гишүүдэд орон нутагт дадлага болон цахим сургалт
зохион байгуулна.
-Гурван өдөр үргэлжлэх "Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль 2024" өнөөдөр эхэлнэ
“Монгол-Солонгосын
жижиг дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” уулзалт
Корпорейт Конвеншн центрт 10:00-16:00 цагт болно. Утас: 99047909
-"Хаадын Чингис хаан" морин шоу тоглолт энэ сарын 21-25-нд Горхи Тэрэлжийн БЦГ-т болж байна. Утас: 89913809
-Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх "Ub food festival-2024" өнөөдөр эхэлнэ
-Монгол-Германы хооронд дипломат харилцаа
тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран
бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх
урлагийн музейд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.
-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх
гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл
үргэлжилнэ.
-Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд энэ сарын 18-26-нд хоёр үе шаттай зохион байгуулна.