Арван метр урт пицца, шорлогоор иргэдийг дайлна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB Food Festival”-ийг төв талбайд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
Фестивальд Монгол, Мексик, Чех,
Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг үндэсний ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл,
үйлчилгээний 40 гаруй байгууллага хоолны
соёлыг түгээж байна. Мөн хоол хийх сонирхолтой үзүүлбэр, урлагийн
тоглолт, тэмцээн, уралдаан зохион
байгуулна. Тухайлбал, мэргэжлийн тогоочид бүтэн хонь шарах үзүүлбэр үзүүлэхээс гадна 10 метр урт пицца, шорлогоор хурсан олныг дайлж байгаа юм.
Тус фестивальд Монголын тогоочдын холбоог төлөөлөн 4 дэх жилдээ оролцож буй Монгол Улсын мастер тогооч Б.Сугар “Энэ жилийн фестиваль өнгөрсөн жилүүдийнхээс илүү өргөжиж, зорин ирэх үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэн”-ийг хэлж байлаа.
Мексик хоолны
соёлыг түгээхээр ирсэн “El Taco” рестораны захирал Д.Чинбат
“Амтаараа дэлхийд гайхагдсан энэхүү
Мексик хоол тун чиг баялаг түүхтэй. Долоогоос найман төрлийн чинжүү хуурч
бэлтгэдэг нь час хийсэн халуун амттай болгодог. Үйлчлүүлэгчид ч ам сайтай
байгаа”-г дурдав.
Тус фестиваль энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Д.Халиунаа