Н.Цэрэнноровын гудамжны авто замыг хааж засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цэрэнноровын гудамжны авто замыг энэ сарын 26-ны үдэш 23:00 цагаас 29-ний өглөөний 6:00 цаг хүртэлх хугацаанд хааж засна.
Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн
шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, тэмдэглэгээг хийхийг НЗДТГ-ын
ХМОНХХ мэдээлжээ.