ДАРХАН-УУЛ: Урьдчилсан байдлаар 54.7 мянган тонн ургац хураан авах төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Намрын ургац хураалт эхэлсэн энэ өдрүүдэд ургацын урьдчилсан дүн, мэдээллийг аймгийн ХХААГ-аас гаргажээ. Энэ жил аймгийн хэмжээнд 25 мянган тонн үр тариа, 29.7 мянган тонн төмс, хүнсний ногоо нийт 54.7 мянган тонн ургац хураан урьдчилсан төлөв гарчээ.
Улаанбуудай болон төмс, хүнсний ногооны хэрэгцээг аймгийн хэмжээнд 100 хувь хангах боломжтой аж. ХХААХҮ-ийн сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр 20.2 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 2.8 мянган га талбайд илүү тариалалт хийжээ.
Ургац тогтоолтын урьдчилсан балансаар үр тарианы 104 га, тосны ургамлын 1038 га талбай ургац алдсан аж. Өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногооны хураалт 10 хувьтай үргэлжилж байна. Хүнсний ногооны ургац хуралтад 1500 орчим хүн ,хүч шаардлагатай гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.