ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчдыг ёс зүйтэй, хүнд сурталгүй үйлчлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-27 00:48:59

Дархан, 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн даваа гарагт ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Уг хурлаар хичээлийн шинэ жилтэй холбоотой үүрэг, чиглэлийг аймгийн засаг дарга Б.Азжаргал хэлтэс, агентлаг, газрын дарга нарт өглөө.




Үүнд:

Төрийн байгууллагын нийт ажилтан, албан хаагчид иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ ёс зүйтэй, хүнд сурталгүй үйлчлэхийг анхаарууллаа.


Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан төрийн байгууллагууд гурваас дээш хүүхэдтэй албан хаагчдадаа хичээлийн бэлтгэл ажилд нь дэмжлэг үзүүлэх, есдүгээр сарын хоёрны өдрийг хүртэл аймгийн хэмжээнд цахилгаан, хэрэглээний халуун, хүйтэн ус таслахгүй байх, сурагчдыг хичээлийн шинэ жилдээ бэлдэх боломжийг олгохыг үүрэг болголоо.


Аймгийн нутаг дэвсгэр дэвсгэрт алт ухахгүй байх шийдвэр гаргасан ч зөвшөөрөлгүй хоёр байршилд алт ухаж буй ААНБ-ын үйл ажиллагааг зогсоохыг холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.


Мөн гэр хороолол болон орон сууцны хог тээвэрлэлт, ачилтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарч ажиллахыг сумдын дарга нарт  үүрэг болгов.

 

相关新闻