ДАРХАН-УУЛ: Төвийн бүсийн түншлэл үзэсгэлэн, худалдаанд 90 гаруй иргэн, ААНБ оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дархан хотын төв Найрамдал талбайд энэ сарын 3-наас эхлэн “Төвийн бүсийн түншлэл-Намрын ногоон өдрүүд 2025” нэгдсэн үзэсгэлэн худалдаа эхэлсэн.
Хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж иргэд, малчдын борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дундын зуучлагчгүй үнээр худалдаалах зорилготой юм.
Улаанбаатар хот болон Хөвсгөл, Булган, Сэлэнгэ зэрэг зургаан аймгийн жижиг, дунд, өрхийн бизнес эрхлэгч, дотоодын үйлдвэрлэгчид, тариаланчид уг үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
Төмс, хүнсний ногоо, цагаан идээ, эмийн ургамал, лаазалсан, даршилсан бүтээгдэхүүн, гар урлал, хувцас, мах, махан бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнээр 90 гаруй иргэн оролцохоор бүртгүүлжээ.
Төвийн бүсийн түншлэл намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа энэ сарын арван буюу баасан гараг хүртэл үргэлжилж шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулна. Өнөөдрийн байдлаар нийт худалдаа эрхэлж буй иргэн ААНБ 130 сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ.