Багануур ХК ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхийг зорьж буй төсөл, хөтөлбөрөө танилцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-27 14:24:42

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” удирдах ажилтны зөвлөгөөний үеэр 2024-2028 онд хэрэгжүүлэхийг зорьж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулжээ.


Тодруулбал, төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, компанийн өрсөлдөх чадварыг сайжруулах, үйлдвэрлэлийн нүүрс олборлолтын хүчин чадлыг нэмэх төсөл хэрэгжүүлснээр нүүрс олборлолтын хүчин чадлыг нэмж 8 сая.тн-д хүргэх боломж бий.


Мөн, нүүрс химийн үйлдвэр төсөл байна. Нүүрсийг ашиглан өндөр технологид түшиглэсэн, байгаль орчинд сөрөг нөлөө бага загвар үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрчим хүч, хатуу болон шингэн түлш, аж үйлдвэрийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд нүүрс химийн үйлдвэрийн 1-р үе шатыг 2026 онд эхлүүлж, жилд 0.5 сая.тн нүүрсийг хийжүүлэх, нийлэгжүүлэх аргаар метанол үйлдвэрлэж, түүнээс 300 мян.тн нийллэг хий суурьтай ахуйн болон хийн түлш /хүхэргүй, үнэргүй, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох бүтээгдэхүүн/ үйлдвэрлэнэ. Харин нүүрс химийн үйлдвэрийн 2-р үе шатыг 2027 онд эхлүүлж, жилд 2.5 сая.тн нүүрснээс метанол суурьтай 500 мян.тн полипропелин /хуванцарын түүхий эд/, 190.0 мян.тн автобензин үйлдвэрлэх төлөвлөгөө байгаа аж.


Түүнчлэн, Багануурын цахилгаан станц төсөл хэрэгжүүлж, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ, стратегийн ач холбогдол бүхий орд газар болон Дорнод бүс, Өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах шинэ эх үүсвэр бий болгож, системийн найдвартай ажиллагааг хангах боломжтой. Ингэснээр төвийн бүсийн эрчим хүчний системийн 2026-2030 оны хэрэглээний өсөлтийг хангах, жилд 2.160.00 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж, шинээр 300 ажлын байр бий болгох, өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газрууд, аж үйлдвэрийн төслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэрийн боломж бүрдэнэ. Дулаан, цахилгаан, эрчим хүч хослуулан үйлдвэрлэх бөгөөд 2х200 МВт-ын хүчин чадалтай 2 блокын дулааны эрчим хүчний хамгийн их хэмжээ 143 Гкал/цаг байхыг Багануур ХК мэдээлжээ. 

相关新闻