ОРХОН: Авто замын засвар үйлчилгээндээ 50 тэрбум төгрөг зарцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 27/МОНЦАМЭ/ Орхон аймаг энэ жил авто замын засвар, шинэчлэлт,
өргөтгөлдөө 50 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. Үүнээс улсын чанартай А1002
авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж байна. Өөрөөр хэлбэл, Согоот багийн
гурван замын уулзвараас Их-Залуу багийн “Жаст ойл” шатахуун түгээх станц хүртэлх
2.1 км авто замыг дөрвөн эгнээ болгож өөрчилж байна.
Дээрх 50 тэрбум төгрөгөөр 50 байршилд авто замын засвар үйлчилгээ
хийхээс 24 байршлын ажил эхлээд байна. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 26 дугаар
цэцэрлэгийн баруун талын 750 метр авто
замыг таван см-ын зузаантай асфальт бетоноор хучиж дуусгаад байна.