Засгийн газар энэ долоо хоногт ээлжит бусаар хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-28 15:30:58

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газар энэ долоо хоногт ээлжит бусаар хуралдахаар болжээ.


Тус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх аж. Эдгээр хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн ч дахин авч үзэж, нягтлах шаардлагатай гэж үзсэн байна.


Засгийн газар дээрх хуулийн төслүүдийг авч хэлэлцээд, УИХ-д өргөн барих юм.

相关新闻