ДАРХАН-УУЛ: Шинээр барьсан хоёр сургууль 1280 хүүхдийн багтаамжтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-29 13:17:35

Дархан, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт энэ жил хоёр сургуулийг ашиглалтад оруулж, цогцолбор сургуулиудын ачааллыг багасган, харьяаллын дагуу суралцах боломж бүрдэж байна.




Тодруулбал, Дархан сумын 12 дугаар багийн нутаг есдүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, 320 хүүхэд суралцах боломжтой болжээ. Улсын төсвийн 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан уг сургууль нь хөлбөмбөгийн талбайтай бөгөөд үндсэн сургуулийн ачаалал багасжээ.



Мөн Дархан сумын 15 дугаар багийн нутагт Азийн хөгжлийн банкны 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 960 суудалтай шинэ сургууль ашиглалтад оруулсан юм.




Тус 31 дүгээр сургуулийг ашиглалтад оруулснаар "Оюуны-Ирээдүй" цогцолбор, "Од" сургуульд суралцдаг сурагчид харьяаллын дагуу шилжиж, дээрх сургуулиудын ачааллыг багасгаж байна. 960 хүүхдийн багтаамжтай шинэ сургуульд хоёр ээлжээр 2000 гаруй хүүхэд хичээллэнэ.




Ингэснээр 2024-2025 оны хичээлийн шилд 1280 хүүхэд шинэ сургуульд суралцах боломжтой болж байна.

相关新闻