ТӨВ: Монгол гэрийн чип багц нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц нэвтрүүлэх төслийг Төв аймгийн Зуунмод суманд хэрэгжүүлнэ.
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй уг төслийг энэ оны 5 дугаар сард Зуунмод сумын 20 өрхөд багц олгосноор эхлүүлсэн юм.
Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Чанцалдуламаас тодруулахад, 2019 оноос хойш улсын хэмжээнд 2000 гаруй өрх чиптэй болж гэрийн зуухыг халсан. Ингэснээр айл өрхийн 90 хувьд нь дулаан алдалгүй болж, гэр доторх хэм жигд болсон.
Мөн өдөрт дунджаар гал түлдэг хугацааг хэмнэж, хог хаягдлын 66 хувь буюу галлагаатай холбоотой хог хаягдал багассан ба хэрэглэгчдийн 89 хувийнх нь эрүүл мэндийн байдал сайжирсан байна.
Халаалтын тохируулгаас хамааран сард нэг айл өрх 70.000-200.000 төгрөг хүртэл цахилгааны төлбөр төлж байгаа нь жилд дунджаар 275.000 төгрөгийн санхүүгийн хэмнэлттэй байна.
Төслийн хүрээнд 9
дүгээр сарын 12-ны өдөр Зуунмод сумын Нацагдорж, Ланс, Баянхошуу багт нээлттэй
хаалганы өдөрлөг зохион байгуулна. Чип багцны нийт өртөг 3 сая төгрөг байх бөгөөд
ногоон зээлд хамрагдах бүрэн боломжтой” гэв.