“Үндэсний бичиг, өв соёл” үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-30 16:30:29

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны тогтоолоор “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласантай холбогдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Үндэсний бичиг, өв соёл” уран бичлэгийн үзэсгэлэнг нээлээ.


Үзэсгэлэнд бурхан урлаач лам М.Эрдэмбилэгийн зүмбэрлэх аргаар бичсэн 36 хуудастай “Энх тайвны магтаал” судар, шаазан дээр бичсэн “Өндөр гэгээний 36 үсэгт” зэрэг өөр өөрийн өвөрмөц өнгө төрх бүхий үндэсний бичгийн дахин давтагдашгүй бүтээлүүдийг дэлгэлээ.


Мөн үзэсгэлэнгийн хүрээнд маргааш “Монгол бичиг өдөр тутмын хэрэглээнд” уулзалт,  есдүгээр сарын нэгэнд “Соёмбо үсгийн бичих ёс” сургалт, лекцийг зохион байгуулна.


“Үндэсний бичиг, өв соёл” үзэсгэлэн есдүгээр сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.

                                                                                                                                                                                       Д.Халиунаа







 

相关新闻