Зорчигч ихтэй 20 уулзварт зам хөндлөн гарах хугацааг уртасгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-03 17:34:07

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Эко Мобилити” аяны хүрээнд явган зорчигчийн гэрлэн дохионы асах хугацааг уртасгаж, гарцаар зам хөндлөн гарч буй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлж байна.


Тодруулбал, Гадаад хэргийн яам, Төв шуудан, Зүүн дөрвөн зам, Хүний дөрөвдүгээр дэлгүүр, Наадамчдын зам зэрэг явган хүний зорчих хөдөлгөөний ачаалал их 20 уулзварт гарцын гэрлэн дохионы хугацааг 3-12 секундээр уртасгажээ.


Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой замын хөдөлгөөний ачаалал, гарцаар гарах хөдөлгөөн нэмэгдсэн тул зорчих хөдөлгөөн их уулзварын гарцын хугацааг 40 секунд асахаар тооцож тохируулсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

相关新闻