16 цэцэрлэг, 75 сургууль, 56 эмнэлэг халаалтаа авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-10-13 17:41:35

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь энэ сарын 6-ны байдлаар 2030 барилга, 16 цэцэрлэг, 75 сургууль, 56 эмнэлэгт халаалт өгөөд байна.  

Тус компани өнгөрсөн сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, энэ сарын нэгний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг залгаад буй. 

Жил бүрийн өдийд буюу халаалт өгөх үед уг компани иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулдаг. Одоогийн байдлаар аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах явц 93.5 хувьтай байгаа аж.

Түүнчлэн хэрэглэгчид халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол саналаа шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид өгч болох гэнэ.

Б.Туул

相关新闻