ХӨВСГӨЛ: "Өвсний үндэс" хөтөлбөрийн багт төсөл хэрэгжүүлэх санал хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-10 10:07:53

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ажилтан Фүжишита Ёшиког хүлээн авч уулзлаа.


Хөвсгөл аймаг Өвсний үндэс” хөтөлбөртэй хамтран 2023-2024 онд Рашаант сумын сургуулийн барилга, Нэгдсэн эмнэлгийн барилгын их засварыг хийж байна.


Цаашид Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгийн барилгын засвар, элстийн арын хогийн цэг дээрх Мөрөн сумын хог хаягдлын ложистикийн төвийн барилгыг барихад хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлэх саналыг аймгийн Засаг дарга П.Лхагважав уламжиллаа.

 

Хөвсгөл аймагт "Өвсний үндэс" хөтөлбөр 1996 оноос хойш 2,5 сая ам долларын 30 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлээд байна.




Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуульд  852,950,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий их засварын ажил хийж байна.

 

相关新闻