ХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил урагш муутай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ2016 оны 10 сарын 12-ны байдлаар Архангай аймгийн статистикийн хэлтсийн эх сурвалжаас үзэхэд цаг агаарын тааламжтай боломжийг тус аймгийн ХАА-н салбарынхан үр дүнтэй ашиглаж чадсангүй дүр төрхтэй харагдаж байна.
Хэдийнээ уул, тал, хөндийгөөр цас орж, сэрүүсэн хүйтэрч, том мал 129,6 мянгаар хорогдсоны дотор хонь 39,6, үхэр 31,1, ямаа 23,4, адуу 5,9 хувийг эзэлж байна. 2016 оны энэ үеийг 2014 оны мөн үетэй зэрэгцүүлэхэд үр тариа, хүнсний ногооны хураан авалт олон тонноор буурчээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд 81,8 мянган тн байгалийн хадлан, 1137,6 тонны гар тэжээл бэлтгэсэн байгаа явдал тун чамлалттай үзүүлэлт юм.
Архангай аймаг Л.Булган