ДАРХАН-УУЛ: Сонгогчийн өдөрлөг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-17 12:28:11

Дархан, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль ирэх сард болно. Орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол, санал авах, тоолох, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар сонгогчдод үнэн зөв мэдээ, мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зорилгоор сонгогчийн өдөрлөг зохион байгуулж байна.


Сонгогчийн өдөрлөг Хонгор, Орхон сумаас эхэлж аймгийн сонгуулийн хороо, иргэний танхимын ажилтнууд сумдын иргэдэд мэдээлэл өгч байна.


Өдөрлөгийн үеэр санал авах жишиг байрыг стандартын дагуу бэлтгэж, саналын хуудсыг хэрхэн бөглөх, сургалтын санал тоолох төхөөрөмжид хэрхэн уншуулах, сонгуулийн санал хураах явц хэрхэн үргэлжилдэг жишиг байдлаар харуулж байна. Сонгогчийн өдөрлөгийг энэ сарын 21-нд Шарын гол,  28,29-ний өдөр Дархан суманд тус тус зохион байгуулна.








相关新闻